Saturday, February 27, 2016

Чиний харсан сар миний дээр манддаг

Image by mink

Өөрийнхөө алхаанаас сүүдрийг чинь хайж
Хэр удаан чамайг хайрлах бол
Өндөрт үлдсэн навчсаас үнэрийг чинь эрж
Хэр удаан чамайг харамлах бол


Өдөр бүр, магадгүй шөнө бүр ч
Өөрийнхөө ертөнцдөө чамайг түгжчихээд
Он цагийн урсгалд алдалгүй
Өөртөө үүрд үлдээнэ, би

Чиний буцсан, чиний зугтсан
Харанхуй өрөөнд итгэл бий
Чиний хараагүй, чиний мэдээгүй
Хүрэн нүдэнд хайр бий
Чиний хүрээгүй, чиний мэдрээгүй
Бүсгүйд чамаас ангид бие бий
Чиний очихгүй, чиний хүрэхгүй
Цаст хөндийд бид бий
Цантсан цонхны цаана амь бий
Цаг хугацааны амьсгалд бие минь бий
Хоёр талд итгэл бий
Холдоод одсон ч амьдрал бий
Холдоод одсон ч амьдрал бий

Чиний харсан сар миний дээр манддаг
Чиний л зүүдний үзүүрт би ганцаар хүрдэг

2016.02.20

hug, love, and quote image

No comments:

Post a Comment