Өнгөрөн одсон цаг хугацаа
Өнөө биднээс нүүрээ буруулжээ
Олсон бүх дурсамжаа
Өрцөндөө л тэврээд үлдэж
Хөрсөн сэтгэл
Хайлахыг
Хоосон итгэл
Хүлээсээр
Хийж чадах бүхнээ
Чиний өмнө дэлгэвч
Хүрч чадах хязгаар нь
Улам улам холдсоор
Бүүдгэр саран дундаас
Сүүмгэр гэрэл хайж
Бүхий л нууцаа
Чиний дээрээс асгавч
Чимээ имээгүй алсрав
Чимээ имээгүй л алсрав
Алсран алсарсаар л байв
Айн түгшсээр л байв
Эргээд ирээч
Энэд би байна
Хоосон цээжийг чинь дүүргэхээр
Холын холоос ирчихээд байна
2015.11.15
No comments:
Post a Comment