
Саруул нам гүм шөнийн тэнгэр
Санаа алдан сэтгэлээ хөнгөлөх шиг
Гүнзгий амьсгаа аван цээжээ бөглөөд
Харанхуй өрөө
Хачин чимээгүй
Чиг чаг
Хаалттай цонх
Хаврын үнэр
Түг түг
Ханын цаг чиг чаг
Хаврын чимээ түг түг
Одоо зүрхээ базаад
Сэтгэлээ мушгия
Одоо нүдээ аниад
Нүд рүү ширтэе
Одоо, одоо л
Өөр хугацаа үгүй
Өөр орон зай үгүй хоосон ертөнц
Өөр хэн ч үгүй дүүрэн сэтгэл
Урдаас зөрөн өнгөрөх бүгд
Чиний дүрээр харагдаад
Өөрөө өөрийнхөө дотроос
Чамаас өөрийг олсонгүй
Хором мөч цаг хугацаа
Хорогдон хорогдон урсан өнгөрсөөр
Холын хол ч чи
Хор шиг биед минь ууссаар
Бутран үйрч таран тархсаар
Би яаж амьсгалах вэ?
2016.04.22
өнөөдөр 4,30 ш дээ хээххөха
ReplyDelete