
Амьдрал гэдэг тэсэж үлдэх, тэвчиж дуусахад богино мэт
Сэтгэл дүүрэх мэдрэмж бүрт үхэл дагалдан нэхдэг
Цээж дүүрэн асгарах их урсгалан мэт
Хурж хурж тэсэлгүй мэлмэрэх энэ их усан
Хоосноос бүтсэн хоосноор дүүрэн
Хүлээн хүлээсэн хүлээлтээр дүүрэн
Хүрэн зүрхийг цэлмээх их гэрэл
Амьдрал бүхэлдээ жаргал, бүхэлдээ учрал
Амьдрал дүүрэн уй, дүүрэн хагацал
Өдөр өдрөөр жаргалаас эмтрэн уй руу цутгах
Өндрөөс өндөрт цутгах их хүрхрээн
16.10.18


No comments:
Post a Comment