
Бодлоо асган цутгана
Гэвч цутгатлаа хэр хол замыг туулсан гээ
Сэтгэлээ базаж мушгина
Гэвч мушгитлаа ямар их өвдөлтийг мэдэрсэн гээ
Өдөр өнгөрөөд дахиад өдөр өнгөрнө
Өр зүрхэнд завилж суучихаад
Өнөөх л дулаан харцаараа хээв нэг хараад
Өчүүхэн ч гомдолгүй амьдарсаар л байгаа
Амьсгалсаар байгаа чамд яаж хүрэх вэ
Магад
Оршин буй нь хангалттай тэжээж
Өөрөөр минь дамжуулж амь зууж
Өвдсөн ч инээмсэглэж
Инээмсэглэлийнхээ ард сэтгэлээ нууж
Нууя гэвч сэмжин үүл шиг
Нэвт харагдана гэж итгэж
Итгэлээрээ ирлэгдэж
Цэнхэр сэтгэлд
Цагаан зам татуулан
Нааш цааш нүүж
Гарах гарц хайж
Гаръя гэвч
Харуусалдаа хүлэгдэж
Сэтгэлд минь
Шигдэн суув
Сэтгэлд минь шигдэн суухдаа
Сэтгэлд минь гал өрдөв
Тэр л дулаанаас холдож
Тэсэхгүй үүрд үлдэх гэсэндээ
Өр зүрхэндээ чамайг
Өнө удаан түгжээд
Өнөөх л дулаан харцийг ширтэх гээд
Үүрд дотор минь амьдар гээд
Нүдээ анья
Сэтгэлээ базаж мушгина
Гэвч мушгитлаа ямар их өвдөлтийг мэдэрсэн гээ
Өдөр өнгөрөөд дахиад өдөр өнгөрнө
Өр зүрхэнд завилж суучихаад
Өнөөх л дулаан харцаараа хээв нэг хараад
Өчүүхэн ч гомдолгүй амьдарсаар л байгаа
Амьсгалсаар байгаа чамд яаж хүрэх вэ
Магад
Оршин буй нь хангалттай тэжээж
Өөрөөр минь дамжуулж амь зууж
Өвдсөн ч инээмсэглэж
Инээмсэглэлийнхээ ард сэтгэлээ нууж
Нууя гэвч сэмжин үүл шиг
Нэвт харагдана гэж итгэж
Итгэлээрээ ирлэгдэж
Цэнхэр сэтгэлд
Цагаан зам татуулан
Нааш цааш нүүж
Гарах гарц хайж
Гаръя гэвч
Харуусалдаа хүлэгдэж
Сэтгэлд минь
Шигдэн суув
Сэтгэлд минь шигдэн суухдаа
Сэтгэлд минь гал өрдөв
Тэр л дулаанаас холдож
Тэсэхгүй үүрд үлдэх гэсэндээ
Өр зүрхэндээ чамайг
Өнө удаан түгжээд
Өнөөх л дулаан харцийг ширтэх гээд
Үүрд дотор минь амьдар гээд
Нүдээ анья
17.05.23
No comments:
Post a Comment