Tuesday, January 9, 2018

Сэтгэлээ дэлгээч


Тасралтгүй ширтэх гүн нүд
Талимааран инээх нууцгүй харц
Өмнө минь өөрийгөө юу ч үгүй асгачихаад
Өөрийн минь ертөнцөөр хээв нэг тэнэдэг, чи

Сэтгэлээ дэлгээч, чиний дотор юу оршдогийг харъя
Сэтгэлээ дэлгээч, чиний ертөнцөд орж суугаад амрая

Би бас чи, энэ бол “бид”
Бидний ирээдүй энэ гараар бүтнэ гээд
Гараас минь атгах бүрт, хардаг чи
Ганц юм уу, хоёр юм уу

Сэтгэлээ дэлгээч, чин үнэнг чинь харъя
Сэтгэлээ дэлгээч, би оромж босгоод амьдаръя

Эргэх дэлхий чиний аясаар
Инээмсэглэлд чинь баясан эргэдэг юм, гээд
Хор шиг уруул гэвч, хайр шиг үгс урсахад
“Хайр” гэж итгээд хор уудаг миний өмнө, чи

Сэтгэлээ дэлгээч,
Чиний дотор юу оршдог вэ
Чин үнэн чинь
Чиний нүд үү, хэрэв тийм бол

Сэтгэлээ дэлгээч,
Чиний дотор байдаг тэр ертөнц
Чимээгүйхэн атгах энэ ертөнц
Нэг юм гэв үү, хэрэв тийм бол

Сэтгэлээ дэлгээч,
Чиний ертөнцөд би орж суугаад
Илч өгч дулаацуулаад
Энгэрийн чинь товчийг хадаж өгье

Харин чи
Хаалгаа битгий, цоожлоорой


Би нисэж үзүүлье

art, beautiful, butterfly, drawing, girl, stitches, vintage, wings

2018.01.09

No comments:

Post a Comment