Thursday, November 12, 2015

Зүүдлэв

bird, girl, and vintage image
Зүүдлэв.
Дэлхий нарыг бүтэн тойрох хугацаанд нэг ч удаа ирээгүй мөртлөө, мартах шахсан үед зүүдэнд ирэв. Ирэх ирэхдээ сэтгэлийг минь зүсэж ирэв. Чи минь сайн яваа биздээ. Гэнэт санаа зовов. Гомдол тэгтлээ их зүрх зүссэн болоод тийм их бардам зан сэтгэл тогшив уу. Яагаад огт сэтгэл хөдөлсөнгүй вэ? Хүсэн хүлээж хөөрөн баясах сэтгэлд минь чи л дутуу асан цаг саяхан байв. Гэтэл сэтгэлээ татаад тавхийтэл цоожлоод алхах гэтэл хаалга дахиад тогшив. 
Уучилаарай. Үнэхээр их хүсэвч, зүрх дийлэв бололтой. Чи зөвхөн тархинд дурсамж болон үлдэв. Сэтгэлээсээ сэвхийтэл сэгсрээд унагааснаа мэдэв. Юутай их баясал, юутай их харуусал вэ. Гэвч огт гуниг төрөхгүй байгаад гайхав. Дахиад л тархи гуниглахыг хүсэв бололтой. Хоосон цээж юугаар дүүрсэнд гайхав. Өөрт бүх ахуй байгаад сэтгэл дүүрэн байна. 
Сэтгэлдээ өдөржин чамайг харав. Чи сэтгэлд ирэв үү. Тийм л байж. Мартах уу? Мартагдах уу? Чухам аль нь вэ? 
Хүсэв. 
Цаг хугацааны салхинд мартагдахыг. 
Хясав. 
Чамайг маргааш л мартчихъя. Инээгээрэй. Энд би инээж байна. Чи харж байна уу? Хором мөч бүхэнд чиний төлөө инээж байна. Чи харж байгаа! Холын хол, алсын алсад байгаа хэдий ч энэд дэргэд хажууд зүрх цохилох бүрийд инээмсэглэлийн минь төлөө чи сэтгэлд минь нойрссоор л байна. 
Сэрэх үү? 
Сэрээх үү? 
Чи ирэх үү?

2015.9.8



moon image

No comments:

Post a Comment