Thursday, November 26, 2015

For you

azure, eyes, and close image

Чиний л өмнө
Чимээгүй

Хүлүүлсэн мэт
Хүлцэнгүй
Дүлий мэт
Дуугүй
Хор мэт
Хоосон үгсийг
Дотогш залгилна

Өөрийн чинь л өмнө
Өөдгүй хугархай
Сар шиг
Санаа алдахгүй
Цонхны шилийг
Цанттал
Дарсны шилийг
Дундартал
Дотогш эмтрэхгүй
Дүүрэн

Огт гуниггүй
Огт ганцаардалгүй
Чиний л өмнө
Чиний л дэргэд
Бүхнээ дэлгэж
Бүүдгэр саран шиг алсрана
Бүгдийг орхиод
Сэтгэлдээ бүгнэ.


2015.11.23

No comments:

Post a Comment