Saturday, November 14, 2015

Салхины намуунд

girl and fashion image


Салхины намуунд
Сэтгэлийн анирт хүлэгдэн
Санаашран суутал
Сар хээр хонов


Үүрийн шүүдэр
Үлээх салхитай
Уй тээж
Үүд тогшив

Жиндүүхэн салхи
Намуухан үлээсээр
Жингэнэх хонх шиг
Нэрээр чинь дуудав

Алхам алхмаар ойртсоор
Зүүдэнд шингэчихэв
Аяс аясаар бодогдсоор
Зүрхэнд шигдчихэв

Хоосон учралд
Сэмхэн догдлов
Хоромхон зуур
Сэтгэл дүүрэв

Хүлээхээр шийдэв
Хүлцэхээр шийдэв


2015.07.13




gif, grunge, and indie image

No comments:

Post a Comment