Saturday, January 9, 2016

Бэлэг

Pascal Campion

Сав саарал тэнгэр надад юу бэлгэлснийг хараач
Сая сая одод алган дээр минь дусалж байна
Энгэр цээжиндээ бүчсэн тороо
Эцсийн удаа нээгээд тайвширч байна

Хөв хөх тэнгэр надад юу бэлдсэнийг хараач
Хүлээн хүлээсэн хүлээлтээ сэтгэлдээ тэврээд санааширч байна
Холын хол, холоос ч хол явчих юмсан гэх 
Хорлонт хүсэл сэтгэл дүүрээд байна

Хав хар тэнгэр надад юу зэхснийг хараач
Хачин дулаахан саран өөдөөс өнгийн мишээнэ
Өөртөө үлдээсэн үгээгүй хоосон зүрхээ
Өгөхөөс өөр өчил надад үлдээгүй билээ

2015.09.30


"Quando abraço as outras pessoas vejo o céu azul,mas quando te abraço vejo a beleza das estrelas."

No comments:

Post a Comment