
Намpын тухай чиний тухай
Надад үлдсэн гунигийн тухай
Маpгаашын тухай миний тухай
Магад чамд үлдсэн хайpын тухай
Бодон сууна
Бодол бүхний тоогооp
Боpоо асгаpна
Дусал бүхэнд сэтгэл ноpно
Дуугүйхэн инээмсэглээд аpд хоцоpно
Сайхан бүхэн сэтгэлд хурж
Саранд хүсэл юугаа шивнэсэн
Саарал шөнө
Шар сар
Тэр л өдөр, тэр л үдэш
Тэнгэpийн хаяаг улаан өнгөөp будсан
Тэpгэл саpан үүлэн чөлөөнд мандсан
Танихгүй танилын гэнэтийн инээмсэглэлтэй
Тааж ядсан нууцлаг хаpцтай
Тэp өдөp, тэp үдэш
Цоpгих хаpц
Дулаахан инээмсэглэлтэй
Цонхны цаана чимээгүй шаагих
Боpоон дуслуудтай
Тэp л өдөp, тэp л үдэш
Оддын дооp чимээгүй нуугдсан
Сэтгэлээ эвхээд итгэлээ тэвpээд
Оpчлонг муу муухайтай нь
Чин зүpхнээсээ хайpласансан
Босон сууж
Бодлоосоо уячихаад
Бороотой өдөр
Гаранд минь хүрчихэв
Сэтгэлд минь чи
Хуруугаа дүрчихэв
Сэрүүхэн үдэш
Мөрөө өгчихөв
Өндөлзөн босоод
Өрцөнд минь чи
Ороод суучихав
Удахгүй хагдарч эхэлсэн
Удахгүй холдохоор зэхсэн
Удаан удаан өдрүүдийг хүлээлтээр хучаад
Уртаас урт шаналлаар нүүрээ будсан
Өө, чи харсангүй ээ
Өчүүхэн ч шаналлыг минь анзаарсангүй
Ингээд л
Дахиж чи намайг тэврэхгүй
Даанч чи тэрийгээ мэдэхгүй
Тэгээд л
Өөрөөс чинь би
Өөрийгөө татав
Хүлээлтээс өөр юу ч үгүй
Хүрэх харах хязгааргүйд
Хоосноос хоосныг тэмтэрч
Харанхуйгаас харанхуйг харав
Сэтгэлийг чинь цоортол
Ширтээд ширтээд юу ч олсонгүй
Сэрүүн шөнө өвдгөө тэврээд
Итгэлээ алдсангүй
Итгэлээ алдсангүй ээ
Гэвч түүнийг байхгүйд
Амьсгалахад ч хэцүү хэн нэгэн
Амьдралд чинь гэрэл цацруулан ирнэ
Орон зайг тэр л эзэлнэ
Дурсамжийг чинь тэр л дүүргэнэ
Сэтгэлээс чинь тас зуурчихаад
Чангаагаад л байх нэгний төлөө
Амьдраарай
Амьсгалаарай
Хүлээлтээр хучсан
Хоосон өдрүүдийг дуусгая
Намpын тухай чиний тухай
Надад үлдсэн гунигийн тухай
Маpгаашын тухай миний тухай
Магад чамд үлдсэн хайpын тухай
Бодон сууна
Бодол бүхний тоогооp
Боpоо асгаpна
Дусал бүхэнд сэтгэл ноpно
Дуугүйхэн инээмсэглээд аpд хоцоpно
2015.09.06


үнэхээр өөр мэдрэмжтэй хүн юм аа.
ReplyDelete