Харцанд минь бүх зүйл бий
Хараач гэж хэчнээн хашгирав ч
Харж чаддаггүй болохоор чинь
Хамгийн их үзэн яддаг би
Уржигдар гэнэт яагаад уурлачихаад,
Үхтлээ орилоод байсныг
Өчигдөр буруу харж суучихаад,
Өмөртөл их чичрээд байсныг
Өнөөдөр яагаад юу ч ярилгүйгээр,
Өөдөөс чинь ширтээд л байгааг
Өмнө чинь нэгд нэгэнгүй дэлгэчихээд,
Өчүүхэн хэлтэрхийг ч нуугаагүй байхад
Өчнөөн асуултаар булаад
Олж харж чадахгүй болохоор чинь
Өөрийгөө алчихмаар болох юм.
17.06.12
She was poetry, but he couldn’t read.

No comments:
Post a Comment