Эгээ л цантсан толины өмнөөс ширтэн зогсох хоёр алаг нүд
Хоног өдрүүд нүдний цавчаан дунд хөврөн хөврөн хөвөрсөөр
Хоосон, хоосон гэх бүхний мананд төөрөн замхарсаар
Хязгааргүйн тухай шөнөжин бодолд дарагдаж
Нэрмэл архи урдаа тавиар хөнтөрч орхиод
Нөгөө л их гунигаасаа тас зуурчихаад
Нөгөө л их шаналал руугаа алхаад ордог
Аяа захгүй их далай дунд сэлүүрээ алдан хөвөх бяцхан далайчин шиг
Амьдрал чи нэгэн хэмээр намайг жигдхэн бүүвэйлсээр нисгэх үү?
16.12.13


No comments:
Post a Comment