Wednesday, December 27, 2017

2016 оны Тэнэг Номиогоос




Аа бараг галзуурахнээ. Бүр нээрээ чанга хашгирмаар санагдаж байна. Яагаад гээч:


Жил бүрийн эхэнд хүмүүст өөртөө захиа бичээрээ гээд л орилоод байдаг мөртлөө өөртөө огт бичиж байгаагүй. Тэгээд өнгөрсөн 2016 оны 12 сарын 27-нд (яг боож үхэхгээд сууж байсан байхаа, нэлээн стресстээ бичиж) өөртөө доорх захидлыг бичсэнээ тэсэлгүй та нарт хуваалцахаар шийдлээ. Бичсэнээ ч мартчихжээ. Сая "2016 оны тэнэг Номиогоос" гэсэн гарчигтай мэйл ирэхээр нь юу билээ гээд хэсэг шокдлоо. Бүр өөрөөрөө бахархаад сууж байна. Нэг дурсамж, нэг том алхам л юм чинь яадаг юм тэ. 

Сая хүлээж авсан дариудаа 2018 оны Номиодоо захиагаа биччихсэн. Тиймээс та нар нэг удаа туршаад үзээрэй. https://www.futureme.org/ гэсэн сайтруу ороод яг одоо 2018 оныг даван туулсан өөртөө, 2017 оны тэнэг өөрөөсөө захиа бичээрээ. 



За тэгээд шоолоод байв. Гэхдээ шоолсон ч надаа хамаагүйлдээ.





Dear FutureMe, 

Гарчигийг арилгахыг хүссэнгүй. Өнөөдөр 2016 оны 12 сарын 27. Яг жилийн өмнөх би гэх хүн өнөөдөр MLC-н комноос уг захидлыг шивж сууна. магадгүй жилийн дараа яг юуны төлөө амьдраад буйгаа мэдчихсэн байвал баярлалаа. Яг жилийн өмнөх уг өдрийг бодож сууна. Тэнэг юм. Магадгүй яг тэр мөчөөс эхэлбэл энэ бүх алдааа энэ тэнэг жилийн үзэн ядалгүйгээр жаргалтай дурсамж бүтээхсэн. Зүгээр л энгийнээр зовлонруугаа үсрээд орчихсон. тэгээд л тэр. Би огт бичихгүй бүр бичиж чадахгүй байгаа гэвэл чи намайг өнгөрсөн хуучин намайг ямар их үзэн ядах бол. Яг одоо чадахгүйдээ уур хүрээд сууж байна. Яг юуны төлөө амьдраад байгаагаа үнэхээр мэдэхгүй сэтгэл хөндүүрлээд байна. Уйлчихгээд л байна. Уйлаад л байна. Явж чадахгүй байгаагаа үзэн ядаж байна. Хэнд ч хэрэггүй хоосон зүйлийн төлөө хэтэрхий их шаналалыг тэсэж өнгөрүүлснийгээ үзэн ядаж байна. Алчихмаар байна. Зүгээр өнгөрөөж чадахгүй юм байна. Тэгээд л зүгээр л өөрийгөө зүрхээ хэмлээд л тэсэж байна. Илүү ч үгүй дутуу ч үгүй. Хэдхэн үг ямар баталгаа болох юм. Хэдхэн үгэнд ямар ид шид оршдог юмбэ. Ямар яг ямар. Үзэн ядах хайрлах хоёр хоршдог юм уу? Ойр оршдог юмуу? Хоосон байх магадгүй илүү сайхан сан. Хүний дотор хорсол оршихоороо ийм мэдрэгддэг юм уу? Хэтэрхий их хэтэрхий их бодол, зовлон шаналал, даагдашгүй их даваа. Амьдрал уу. Амьдарч чадах уу? Яг одоо цонхоо нээгээд доошоо үсэрчихмээр байна. 4 давхараас амьд үлдэнэ гэдгээ мэдэж байгаа учир чадахгүй байх. Зүгээр л инээж унтаад өглөө гэж байхгүй байхсан. Хамгийн ихээр үүнийг л хүсэж байна. Өглөө гэж байхгүй. Ямар ч маргааш байхгүй. Магадгүй зөвхөн өнөөдөр өнөөдөр л. Яг түүний хувьд маргааш л байдаг шиг. Зөвхөн маргаашийг бүх зүйл сайхан болно гэж хүлээдэг тэнэг хүмүүсийг үзэн ядаж байна. Бас тэднийг өөрчилж чадах их хүчгүйгээ үзэн ядаж байна. Бүгдийг бүхнийг үзэн ядаж байна. Юу ч хэрэггүй хоосон ертөнцийг, нэгнийгээ гишгэж оройд гардаг атаачдыг, сэтгэл ямар ч галгүй хоосон хүмүүсийг үзэн ядаж байна. Бүгдийг.


Энэ бүх мэдрэмжийг чи яг одоо даваад гарчихсан байгаа. Харийн нэгэн газар гэрээ санаад, зөндөө олон найзуудтайгаа оноо угтах гэж байгаа. Яг таачихсан уу. Энэ бүхнийг даваж гарвал хичээхээс өөр ямар сонголт байна гэж. Зүгээр л ямар их хичээснийг чинь мэдэж чамаар маш их бахархаж байна. Номио гэхдээ чамд нэг л зүйлийг захъя. Хэзээ ч хэнийг оюун ухаанаасаа илүү хайрлаж болохгүй. Чи бол бие даасан хүчтэй эмэгтэй. Хүчтэй байгаарай. Өөрийгөө хайрлаарай. Өөрийгөө л хайрлаарай. Битгий мартаарай. Чамаас өөр хэн ч чамайг үхтлээ хайрлахгүй гэдгийг яс махандаа тултал ойлгож мэдрээрэй. Амжилт хүсье. Хайртай шүү. Чиний тэнэг Номио 2016 оноос мэндчилж байна.




No comments:

Post a Comment