Tuesday, September 8, 2015

Догдлоод л буцсан зүрх цохилтоо мартан чихээ таглан, нүдээ анив

lungs:


Үй олон шувуу зүрхэн дэх цэцэрлэгээс дэрхийн нисэхэд
Үй олон хүмүүс цээжний гүнээс шурхийн холдоход
Үй түмэн бодол толгойд багтаж ядан тийчлэн сэрэхэд
Үй түмэн навчис эх модноос амь тасран газраар хөглөрнө


Эцэст нь бүх зүйл хоосон эзгүй ажээ

Дээрээс будрах цас энгэр хавийг бүрхэн амгалан нойрсоход
Дэргэд буй хэн нэгэн сэтгэлээ хучин бөөцийн суухад
Өвлийн тэнгэрээс хувин хувингаар нь гашуун бороо цутгаад
Өөрт үлдсэн сүүлийн ширхэг итгэлийг минь аваад энгэр хавь руу нэвчинэ

Эцэст нь бүх анир үгүй ажээ

2014.09.28

Б.Номиндалай

1 comment: