Хамгийн анхилам үнэрээ орчлон дэлхийд цацахдаа инээмсэглэдэг болов уу?
Яг л чам шиг гараас минь алгуурхан атгахад
Гайхамшигт ертөнцөд өнгө өнгийн цоморлигоо дэлгэдэг үү?
Улаан наран хүчээ шавхан дээш тэмүүлэхдээ юу боддог бол
Уярам дулаан элчээрээ бүгдийг дулаацуулахдаа тайвширдаг болов уу?
Яг л над шиг тэвэрт чинь үүрд үлдмээр
Тийм их тайвшралд өнө мөнхөд үлдэж чаддаг уу?
Эцсийн амьсгалаа шавхан тас зуурах навчис юу боддог бол
Эх модноос амь тасран хөл дор хөглөрөхдөө гэмшдэг болов уу?
Яг л чам шиг тэвчээр гарган тас атгавч
Яагаад ч юм сул алдууран холдож оддог уу?
Гэрлийн шонгийн дор бүжиглэн буй цас юу боддог бол
Гэмшилт усан гудамжинд дуслан урсахдаа уйлдаг болов уу?
Яг над шиг чиний дээрээс зөөлөн будрахдаа
Ямар нэг аялгуу түрэн зүрхэн дээр чинь хайлдаг уу?
2015.09.30 01:30
Б.Номиндалай

No comments:
Post a Comment