Tuesday, September 8, 2015

Бороо гуйж уйлж бичсэн бичвэр

.


Алдчихгүй юмсан гэсэндээ дурсамжныхаа үзүүрээс

Ариа хийн тогтоож тас атгаад л атгаад л байтал
Аль хэдийн тасарсан өнгөрсөн намрын навч шиг
Амь тасран тэртээ хол үмрэн үйрэн унасныг 

Чамд харуулахгүй гэсэндээ

Чимээгүй нүүр буруулан зөрсөнсөн




Саарал үүл хуран хуран
Сэтгэл бүрхээд
Сэвхийтэл цас дарчих шиг
Сэрүүхэн байна
Олны дундаас харцаараа хайж хайж
Олоод хартал
Өөдөөс тас ширтчихсэн байдгийг чинь
Одоо бодоход л дулаацаж байна
Илүү ширтвэл гүйж очоод тас тэвэрчихмээр
Элэг эмтрээд зүрх дүүрээд байдаг болохоор
Нүд буруулан буруу харчихдаг даа
Нуруугаа харуулан цааш алхчихдаг даа
Гэмшин харуусан дурсаад
Гуниглан суутал бороо асгарчихав
Хүйтэн бороо гунигийг минь халхалж
Хүлээнэ гээд асгартал уйлав
Асгартал уйлав
Айсандаа
Алдсандаа
Асгартал уйлав

2015.04.19




Б.Номиндалай








<=


2 comments:

  1. Бие биедээ хайртай ч хамтдаа байж чаддаггүй. Тийм л гунигтай, бас гэгээлэг хайрыг илэрхийлэх мэт. Тэр л сэтгэлд мэдрэгддэг мэдрэмжийг гайхалтайгаар дүрслэн гаргаж. Уянгын тансагхан шүлэг юм. Амжилт :)

    ReplyDelete