
Үнэндээ үнэн гэж үгүй
Уйлж уйлж ханасан цээж шиг энэ цэлмэг тэнгэрийг дээ
Унтарч унтарч ассан гал шиг өөдөө бадамлан асахыг нь яана
Үнэндээ үнэн гэж үгүй
Өөрөө өөрөөсөө дуслан шатах лааны цэнхэр дөл
Өөрөө өөрийгөө хороон хүлээх охины цэнхэр цээж
Үнэндээ үнэн гэж үгүй
Сар түүнд юу гэж шивнэдгийг чи хэзээ ч таахгүй шиг
Сайхан бүхэн түүний нүдэнд л байдгийг чи хэзээ ч харахгүй
Үнэндээ үнэн гэж үгүй
Эрээн даашинзныхаа хормойг дэрвүүлэн харанхуйг ширтэх бяцхан зүрх
Энэ харанхуй тэнгэрт ямар нэг ид шидэн бий гэдэгт итгэх
Үнэндээ үнэн гэж үгүй
Атга дүүрэн чихэр өвөртлөөд аз жаргалаа олчихсон дэрвэгэр хормойтын нүд
Алс холын зүүдэндээ чамтай уулзсанаа тавилан гэж итгэх
Үнэндээ үнэн гэж үгүй
Бээрсэн гарын алгыг халуу шаттал үрж дулаацуулдаг шиг ээ
Бэтгэрсэн зүрхийг чамд ээж дулаацуулна гэж итгэх
Үнэндээ үнэн гэж үгүй
Дээрээс хаялах цасыг халуун алгаараа хороон уйлуулчих шиг
Дэргэдээ буй чамайг өөрөөсөө хайгаад олсонгүй
Үнэндээ үнэн гэж үгүй
Намрын навчсыг үйрүүлж салхинд хийсгэн навч байсныг нь мартах
Насны хоногууд өнгөрөн одоход намайг байсныг мартах
Үнэндээ үнэн гэж үгүй
Хоосон цээж цохилох шиг
Холын холоос явагсад ирэх шиг
Тэр бүгд хоосон
Үнэн гэж байна гэвэл
"Үхэл" цор ганц үнэн
2015,11,08
үнэн худлыг ялгах гэж биш үнэндээ бид мэдрэх гэж ирсэн бодьгалиуд юм даа /Гое дуу байна яг л дурсамж шиг/
ReplyDeleteThis comment has been removed by the author.
Delete